Зөгийн лавтай даавуун ороолт

27,500₮
Хүргэлттэй
Дэлгэрэнгүй мэдээлэл:

Орц:

Цэвэр Монгол зөгийн лав, кокосны тос, нарс модны давирхай, даавуу.


Хэмжээ: 30cm x 30cm


Хэрэглээ:

Даавуунд шингээсэн цэвэр зөгийн лав нь бактерийн эсрэг үйлчилгээтэй тул жимс, ногоо, талх, нарийн боов, бяслаг, зүссэн ногоо зэргийг ороож боож хэрэглэхэд хоолыг амьсгалуулж удаан хугацаанд шинэлэг байлгана. Нойтон мах болон загас орооход тохиромжгүй.


Заавар:

Хэрэв цавуулаг байдал бага санагдвал шарах зууханд 60 хэмд 5 минут хийж болно. Бохирдсон үед хүйтэн усанд угаана. Хэрэгтэй бол савангаар үрж үрчийлгэлгүй угааж болно. Ширүүн зүйлээр угаавал гадаргуу дээрх лав хусагдаж арилах эрсдэлтэй.


1 гялгар уут задрахад 70-80 жил зарцуулагддаг. Их дэлхийгээ хайрлан хог хаягдалгүй дахин ашиглах боломжтой эко хэрэглээг сонгоорой.

Төстэй бүтээгдэхүүн

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл