Бидний тухай
about us

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Михачи ХХК нь 2015 онд байгуулагдсан бөгөөд зөгий үржүүлж 2016 онд 60 бүл, 2017 онд 210 бүл, 2018 оноос 350 бүлтэй болж жилдээ 2.3-4.0тн зөгийн бал хурааж буй туршлагатай, зах зээлд өөрийн брэндийн бүтээгдэхүүнээ тогтмол үйлдвэрлэн гаргадаг Монголдоо зөгийн томоохон зүгширсэн аж ахуй юм. Үүнээс гадна гадаад болон дотоодод төрөл бүрийн сургалт, семинар зохион байгуулах, дадлага хийлгэх зэрэг үйл ажиллагаануудыг гүйцэтгэж байна. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар-т зөгийн фермийн байнгын үйл ажиллагаатай бөгөөд зундаа Сэлэнгэ аймгийн Хушаат, Шаамар болон Төв аймгийн Цээл сумуудаар бэлчээрлэлт хийдэг юм. 




ЭРХЭМ ЗОРИЛГО


Бидний ажил амьдралын эх үүсвэр болох зөгийн аж ахуйг эрхэмлэж “Байгальтай зохистой амьдрах” зөгийгөөс суралцан, байгаль орчинг хайрлан байгалиасаа суралцана. Бид байгальд талархах бас нийгэмд тустай байна. Байгаль нийгмийн тэнцвэртэй байдлыг хамгаалан ажиллана. Балт зөгий шиг хичээнгүй, сониуч зангаараа хамаг хүч чадлаараа байгалийн бэлэг болох зөгийн бүтээгдэхүүнийг гарган нийгмийн эрдэнэ болох “хүний эрүүл мэнд”-д тус хүргэнэ.




АЛСЫН ХАРАА


  • Зөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр Азийн жишиг компани болно.


УРИА


  • Бүх ажилд чин сэтгэлээсээ хандана.





Чанарын Менежмент


Бид зөгийн бэлчээрээс хэрэглэгчийн халбага хүртэл Зөгийн балыг найдвартай хүргэх гүүр мөн бөгөөд, дэлхийн жишиг стандартыг мөрдөж аюулгүй, эрүүл, амттай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхдээ үйл ажиллагааны шат бүрт хяналттай ажиллаж, үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулахыг зорьж ажиллах болно. Бид гадаад, дотоодын хэрэглэгчдийн эрүүл мэндийг дэмжихийн тулд бүтээгдэхүүний чанарыг хамгийн түрүүнд анхаарч ажиллана.




Бидний Үйлчилгээ


Зөгийн балны худалдаа

Зөгий үржүүлэг

Зөгийн бал үйлдвэрлэл


Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл